
Та бүхэн амар сайн сууцгааж байна уу!
Наму гүрү манзу гохая
Энэ хорвоо дээр өөрийн үйлээр ирж хүмүүн заяаг олж мэндлээд өөрийн үзэл бодлоо ч олоогүй, орчлонгийн бүхий л зүйлсийг танин мэдээгүй хүүхэд насны дунд үеээс та бүхнийг таньдаг болсон цагаас хойш олон жилийг ардаа орхиж амьдралынхаа 2 / 3 эсвэл 2 / 4 нэгэнт туулсан цаг дор энэхүү захидалыг бичин сууж байна.
Бид бүхэн бурханы номыг гүн суралцах зорилгоор Жүд дацанд нэгэн дээвэр доор хөгжилтэй, дэврүүн, сургамжтай, заримдаа бас гунигтай ч цаг үеийг туулж нэг мэдэхэд өөр өөрсдийн замаар замнаж энэ хорвоог өөр өөрсдийн үзсэн өнцөгөөр харж ямартай ч ямар нэгэн үзэл бодолтой эрчүүд болон цаг хугацаа гэх хязгааргүй далайгаар урсан одон аялсаар байгаа нэгэн цаг үеийн цаг хугацааны аялагчид билээ. Хүүхэд байхаа мэддэг байсан, Өсвөр насаа мэддэг байсан, Идэр залуу насаа мэддэг байсан одоо үд хэвийх насаа ч мэдэлцэж байна цаашдаа ч өтөл болохоо, өвгөн болохоо ч мэдэлцэх байх гэж найднам. Энэ хугацаанд хагацаж үзлээ бас учирч үзлээ, хаягдаж үзлээ бас хайрлуулж үзлээ, амьдралын бүхий л сорилтыг давж, бас хааяа хальтарч үзэхэд минь “аа ямар 2 амьдарч үзсэн хүн байх биш зүгээр” гээд сэтгэл сэргээх нөхөдтэй байж үзлээ, бас “чи муу новш” гээд заамдах нөхөртэй ч байж үзлээ тэд ч бас энэ хорвоод 2 амьдарч үзсэн биш, би ч бас бусдыг хальтарахад нь заамдаагүй юмаа гэхэд сэтгэлээсээ ойлгоогүй нүгэлтэй л байх. Аль нь ч байсан ухаарал хайрлах болтугай. Тиймээ үзлээ үзлээ, үзсээр байгаад үзэл бодолоо ч олдог бололтой юм.
Үзэхүй эсвэл үзэл бодол гэж юу вэ? ChatGPT гийн тодорхойлсноор “Үзэл бодол” гэдэг нь хүний аливаа зүйлийн тухай гаргасан ойлголт, үнэлэлт, байр суурь, хандлага, дүгнэлт гэсэн утгатай.
Энгийнээр хэлбэл:
Үзэл гэдэг нь хүний бодож буй чиг баримжаа, итгэл үнэмшил.
Бодол гэдэг нь тухайн хүний оюун санаанд бий болсон дүгнэлт, санаа, байр суурь.
Тэгэхээр “үзэл бодол” гэдэг нь тухайн хүний ямар нэг асуудал, үзэгдлийн талаар өөрийнхөөрөө бодож, үнэлж, байр сууриа илэрхийлсэн хэлбэр юм.
Гэж дүгнэж байх юм харин Буддизмд үзэл бодол гэдгийг хэрхэн тайлбарлах бол? Миний сонсож ойлгосон бээр хоосон чанарын гүнд үзэл бодол ч өөрөө худлаа буюу хоосон, өөр нэгэн ишлэлд өнөө усны үлгэрээр бидний харж ойлгож буй усыг тэнгэр рашаан гэж үзнэ, бирд шалбааг гэж харна, хүн ус гэж харна гэсэн байх юм. Бид хүмүүн төрөлтөн болохоор ус гэж харах нь зөв бусдын юу гэх хамаагүй гэжүү? Минийхээр Үгүйдээ үгүй үнэн цор ганц байх ёстой эдгээр гурван төрөлтөн 2 нь буруу харж 1 нь үнэнийг харж байгаа эсвэл 3-луу ч буруу харж байх, бүр эсвэл 3-лаа ч үнэн харж байх цор ганц үнэн байх боломжтой юу? Одоо хэдүүлээ ус гэх үгийг хувьсагч утга гэж бодоод усны оронд Дэмбээ гэж хэн бэ? Бодоод үзье өөрийн сэтгэлээ ажих сайхан дадлага болох биз, зарим нөхдөд насан багийн гөөхийний найз нь байх, зарим нөхдөд дээдийн номын нөхөр нь байх, зарим нөхдөд цогчингийхоны дээрэлхэлтээс өмөөрдөг хамгаалагч нь байх /хүүхэд насны/, зарим эрхэм нөхдөд шалбааг гэж харах нь ч байгаа байх, Та бүхэнд шалбааг шиг үзэгдэх боломжийг олгосон бол эсвэл би өөрөө мунхагийн түйтгэрээр ингэж үзэгдэх болсон бол түмэнтэй хүлцэл өчиж наминчилсугай! Ингэхэд дээрхийн аль нь үнэн юм болоо! Нэгэн эрхэм нөхөрт зиндааны хурлын тухай өөрт байгаа санаагаа хуваалцсан боловч өнөө нөхөр маань цаг хугацааны эргүүлэгт мартаж орхисон уу? Ямартай ч саяхан өөдөөс нь хараад, өөрөөс нь сонсохнээ “чи зиндааны хуралд оролцохгүй гэсэн зүгээр суусан лам нарыг хооллохгүй” гэж хэлсэн гээд өөдөөс яриад сууж байх юм. Няцаалт - Би хадам ээжийгээ бурхан болоход хойчын буянд нь гээд дацан дээр хурал хуруулаад зогсож байсныг уулана санаж байх л учиртай. Гэхдээ мартсан бололтой. Үүгээр би хэн нэгнийг улайлгах гэж эсвэл буруутгах гэж огтоос бичээгүй болно. Та бүхэнд өөрийгөө чадах ядахаараа үнэнгээ ойлгуулах гэж хичээгч нэгэн, түүнээс сайн, муу болж харагдах гэсэн зорилго огтоос байхгүй гэдгийг чин сэтгэлээсээ өчиж байна.
Миний өөрийн санаа бол загасчин хүн өөрөөсөө загас худалдаж авах нь утгагүйтэй адил бид ч зиндааны хурлаар ном хуруулахаасаа илүүтэйгээр үлдэх үлдэцтэй, загасыг барих арга гэх нь хаашаа юм гэхдээ загас барих багажийг худалдаж авахад нь ч болтугай нэмэр болох зүйлсийг хийвэл яах вэ? Яагаад гэвэл бид гадны жиндаг биш шүүдээ, дотоод үйл ажиллагааг нь сайтар мэдэж байгаа болохоор гэсэн санаа юм. Жишээлбэл: нэг жилийн хурлаар нь үйл ажиллагаанд нь хэрэгтэй бол санхүү төсвөөсөө хамаараад нэг компьютер эсвэл аж ахуйн ажилд нь дэм болох юу ч байж болно лдоо, бүр эсвэл Буддагийн сургаалиас 4 мөрт тавиад автобусны буудал дээр байдаг шиг рекламны самбарыг дацангийн гадаа байрлуулвал яахуу? энгийн үедээ хүнд сүсэг төрөхөөр буддагийн 4 мөрт сургааль энгийнгүй үедээ зарын чанартай мэдээлэл /Их хурлын мэдээлэл, үйл ажиллагаа эвенттэй холбоотой мэдээлэл ч байж болно/ энэ мэтчилэн бүтээлч байдлаар байвал ямар вэ? гэх санаа юм.
Ингэхэд төвд дацангууд ер нь тэр олон мянган лам нарыг яаж байр, өдрийн 3 хоолтой ном үзэх боломжийг нь хангаад байдаг юм болоо? Бидэнд тийм боломж байхгүй юу?
Дахин сануулан айлтагахад миний эдгээр бичиж буй зүйлс зүгээр санал юм шүү гэдгийг анхааран ойлгоорой. Дахиад л лам нар хооллохгүй гэлээ гэж бүү гүжирдээрэй, Сар луу заахаар заасан хуруутай нь маргана гэгчийн үлгэрийг бүү давтаарай, Яагаад гэвэл бид Жүдийн анхны зиндаа шүү дээ, тиймээс бид замчилах ёстой зөв шинэчлэл, зөв санаачлага биднээс эхлэх болтугай гэж ерөөл тавия
Нэгт, Тэгвэл төвд дацангуудын менежментээр дацангийн дэргэд зоогийн газар нийтийн хүчээр босгоод бид жил болгон зиндааны хурлын оронд тэндээс зиндааны хурал гэж босгож байгаа мөнгөө жил бүр анх босгосон хөрөнгө оруулалтын зээлийг нь урьдчилан төлөхөд нь туслаад байж болох юм. Миний санаагаар нэг мэргэжлийн тогоочтой бусад нь дундаж насны хуврагуудыг жижүүрээр ээлжлээд туслаад олсон орлогоо дацанд зарцуулаад нэг ёсондоо дацан орлогын эх үүсвэрээ нэгээр нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Өдөр бүр дацандаа хоолтой орлого олвол ажилласан лам нартаа зэд болгоод хуваагаад байж болно бас хуримтлал үүсгэж ч болох юм.
Хоёрт, Дацангийн боломж бололцоог сайн мэдэхгүй юм гэхдээ шашны дэлгүүр ажилуулвал яах бол миний зүгээс вэб хөгжүүлэлтийн компани ажлуулж байгаа болохоор е-commerce сайт босгоод төлбөр тооцоогоо авдаг qpay, monpay, bank card зэрэг төлбөрийн хэрэгсэл холбоод жин тан болгоод өгч болох юм. /үнэгүйгээр/ Өөрөөр хэлбэл нэг биет дэлгүүр бас онлайн дэлгүүртэй болно гэсэн үг юм.гэхдээ бүгдийг энгийнээр бас бага багаар гэж сэтгэх нь ажил амжилттай бүтэх зөв алгоритм юм. Ямар ч сайхан санаа, төслийг хэт давуулж эвсээр байгаад унагах муу арга байдаг шүүдээ.
Гуравт, Ер нь дулааны улиралдаа шашны аялал жуулчлал гээд гадаадаас буддист сүсэгнүүдийг аваад Амарбаясгалан, Аглаг бүтээл, Тэрэлж гүнжийн хийд, Хамрын хийд, Хар хорин нтр гээд авч явдаг болох бас тэдгээр жуулчдыг дацантай байнгын холбоотой байлгах үүднээс янз бүрийн эвент зохиодог байх боломж байна уу? /Миний зүгээс гадаад руу чиглэсэн вэб бас бус платформууд дээр agency үүсгэх сошиал платформ сурталчилгаа зэрэгт туслаад байж болох юм/
Энэ мэтчилэн санаануудыг хэлэлцэж байгаад уламжлал болсон зүйлийг шинэчлээд хамтдаа тэрслүүд загнаад үзвэл яах бол? гэхдээ мэдээж нэг ч хүн үлдэлгүй бүгд дэмжвэл шүү дээ, бидний өнөөгийн амьдарч буй нийгэм бол шинийг санаачлагчдын бүтээсэн ертөнц шүү! Будда ч өөрөө нэгэн цаг үеийн шинийг санаачлагч тухайн үеийнхээ тэрслүүд үзэлтэн юм. Хүн бол бурхан болох боломж увидастай гансаг ч гэлээ нөгөө талдаа сүргийн амьтан гэдэг нь бас үнэн юм. Сүрэг яадаг вэ? Өөрсдөөсөө өөр ямар нэгэн зүйлээрээ ондоошилтой амьтаныг ялгаварлан гадуурхаж байгаад сүргээс гаргахыг оролдоно. Энэ хандлага нь хүн болон адгуусын байгалийн зөн, дадал нь юм. Сүргийн зарчмаар явахуу? Жинхэнэ жүдийн зарчмаар явахуу? Сонголтыг та бүгдийн тунгалаг оюун, мэлмий болгоох биз! Сүүлийн үед бас нэгэн санааг та бүхэнд айлтгая гэдэг талаар их бодол болох болсноо одоо дуулгая. Тэр санаа нь жүдийн зиндааны хурлын оронд цугларсан мөнгөө нэгэн Их номч уулын ламд зэд болгон айлтгаад нэг жилд нэг судар гэсэн уриан дор цахимаар буюу GOOGLE MEET- ээр ном хөтлүүлбэл ямар вэ? Дэлхийн хаанаас ч орж ирсэн хэнэн ч завтай боломжтой байх цагаар гэхдээ нэг өдрийн хөтлүүлэлт дээрээ заавал ирц шаардахгүйгээр 5-6 хүн ямартай ч ээлжлээд сууж байхаар, суугуугүйнүүд нь дараа жүдийн анхны зиндаа гэдэг вебийн подкаст булангийн Жүдийн анхны зиндаа Ламрим /Багш Санжааноров/ - (жишээлбэр нэр шүү), гэдэг хичээлээс дуртай үедээ 100 ч удаа болов хамаагүй нөхөөд сонсдог байдлаар ийм нэгэн ажил эхлүүлбэл ямар вэ? Нэг жилд нэг судар маш чанартай байдлаар хөтлүүлбэл яахуу? Хөтлүүлэх номнууд нь Жамдотидиг, Бодь мөрийн зэрэг, Бодьсадын явдалд орохуй, Ламан чодвын тидиг, Гүсүм ламчүр, Вардо тойдил, Жамбал цанжидын тидиг, Жидрим, Зогрим гэх зэргээр үзээд явбал яахуу? Ингээд үзээд явбал 1жилд 1 судар гэвэл 10 жилийн хугацаа зарцуулна. 40 хэдтэй насандаа эдгээр номыг үзээд, 50 хэдэн насандаа эдгээр номоо сэтгэлдээ дэвтээх хугацаа олгоод, тэгээд 60 наснаасаа үхэлдээ бэлдвэл ямар сонсогдож байна. Эцсийн эцэст Бурханы ном гэдэг бол хэлбэр хөөхөөс агуулга хөөдөг болсон цагт л сая оюун санаанд харагдаж, ойлгогдож эхэлдэг гэж боддог, яг өнөө буян нь буян гэхдээ жинхэнэ буян бишээ гэдэг шиг юмуудаа. Бас ахиад эцсийн эцэст үхэл ч бас биднээс яг ийм стандарт нэхдэг юм шиг санагддаг шүү, мэдэхгүйээ гэхдээ 40 эргэм насанд минь сэтгэлд минь дэвтсэн дээдийн ном, өөрийн ухаан 2 ийм үзэлтэй болгосон байхлдаа. Үхэл жамаараа ирэхийн цагт бүдүүн сэтгэл нарийн сэтгэлдээ хураагдаж тэр нарийн сэтгэл нь маш нарийн үйлийн үрийг тээгч эцсийн сэтгэлдээ хурахын цагт зуурдын төрөл авахын өмнөх тэр нэгэн төлөвт хүн гэгч нь дээдийн номыг сэтгэлдээ өөрийн сайн оюунаар дэвтээж чадсан бол эх хүү 2 уулзсан мэт тэр нэгэн гэгээн гэрэлтэй төдөлгүй нэгдэж чаддаг гэх, ингэхээр л бид оюуны эрдэм сэтгэлд шингэсэн тэр зөв үзэлээр үхэлийг рашаан болгон урвуулж болох ганц л аврал байна гэж би бодном, өөр тэр үест юу ч хэрэггүйдээ бусад нь бүгд зан үйл юмдагуудаа. Иймээс яг хэзээнээс сэтгэлтэйгээ ажиллаж эхлэх вэ?
Яг хэзээнээс жинхэнэ буянаа хийж эхлэх вэ?
Яг хэзээнээс дээдийн номыг сэтгэлдээ ургуулж эхлэх вэ? Яг хэзээнээс сэтгэлгэйгээ тулж ажиллахад хань болох дээдийн номын нөхөр болж бие биендээ дэм тус болох вэ? Яг үнэндээ бид нар учирч уулзаад ч ярих сэдэвгүй болсоноо анзаарч харснуу? Нэг бол гандангийн хэн нэгэн 3дагч этгээдийн тухай ярина эсвэл өнгөрсөн үеийн ямар нэг зүйлээ улиг болтол ярина ярих сэдэвгүй болтлоо мухардалд орснуу? Бидэнд ярьвал хэлэлцвэл маш өргөн сэдэвтэй хүмүүс шүүдээ! Жүдийн анхны зиндаа гэж яг юу юм вэ? Өнгөрсөн дурсамж дээрээ нэгддэг нэгдэл үү? Яг л 84р сургуулийн 10Б анги гэдэг шиг ангийн дуу шуутай хэд нь анги дотор анги үүсгэж тэр хэдийг нь тойрч бусад нь үзэгчид хийгээд одны дагуул гаригууд шиг байдаг сүргийн нэгдэл шиг үү? Хэзээ жүдийн анхны зиндаа шиг болох вэ жүдийн анхны зиндаа маань? Хэзээ жинхэнэ номонд шамдагчид болох вэ? Та бүхнийг дургүйцлийг хүргэсэн бол хүлцэл өчье группээс гар гэвэл гараад явчиж болноо ахиад 10 жил хэхэ !
Хааяа нэг зүүдэлдэг юм буцаад лам болчиж буцаад гандандаа жасын өнөө жижиг дацандаа хуралаа хураад л тэр хавиар манаргаад та хэдтэйгээ маш бадрангуйгаар ул боовныхоо хэрүүлийг хийгээд явж байна гээд, сэтгэлд дотор та бүгдийн орон зайг үүгээр илэрхийлж болох байхаа, ингээд бодохоор зүүдэндээ зүүдлээд байна гэдэг нь магадгүй үхлийн үеэсд ч энэ зураглал харагдах байх хэрвээ ганданг харж чадвал ном үзэж байснаа санах байх, ном үзэж байснаа санавал /санах ч гэж үзэгдэл байхаа дурсамж хадгалах тархигүй болчоод яаж санах билээ/ сэтгэлд зөв гэгээ татах нь гарцаагүй юм. Хүний насыг мөчлөгт хуваавал 20 хүртэл, 40 хүртэл, 60 хүртэл гэж өрөнхийд хувааж болох юм. 20 хүртэл бол ерөнхийдөө бүх зүйл тайван намжуу байх, 40-60 хүртэл ч байсан тайван мөчлөг байх, харин 20-40 хүртэлх нас л маш их юм бужигнуулсан нас шиг санагддаг юм. Тэгэхээр юу гэх гээд байна вэ, гэхээр 10 насыг нэг бөмбөг гэж үзвэл 70 наслах хүн нэг сагсанд 2 хар бөмбөг, 5 цагаан бөмбөг хийгээд санамсаргүйгээр сонгоход магадлалын онолоор бол 72% тай цагаан бөмбөг сонгох магадлалтай юм. Үхлийн үест ч яг үүнтэй ижил дурсамж гэх хайрцагнаас үйлийн дурсамжаа сонгох байх энэ нь ямар байхаас хамаарч мэдрэмж, тэмүүлэл, үйлийн үр биежиж цааш замчилдаг боловуу гэж бодож байна. 12 шүтэн барилдлагаас ажиглаад харж байхад тэр нэг тэмүүлэл л зуурдын төрөлийг биежүүлээд байх шиг харагддагдаа.
Тиймээс тэмүүллээ гэгээлэг болгоцгооё.
Илүүдүүлсэн бөгөөд дутуудуулсан бол хүлцэл өчье